Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sun, 28 Apr.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө

Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Худалдаачид АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулна гэдэгт итгэлтэй байгаа нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөллөө.

Чикагогийн CME биржийн даваа гаргийн арилжааны явцад дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 30.60 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж нэг унц нь 2126.30 ам.долларт хүрсэн нь 1974 оны хэлцэл байгуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үнийн дүн болжээ.

Энэ нь алтны үнэ дээд түвшиндээ хүрсэн хоёр дахь арилжаа юм. Өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах мөчид дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 2095.70 ам.долларт хүрсэн байна.

Bleakley Financial Group-ийн хөрөнгө оруулалтын газрын захирал Питер Букварын хэлснээр, 1980 онд инфляцыг тохируулснаар тооцвол алтны үнэ 3200 ам.долларт хүрч байсан хамгийн дээд түвшин ажээ. Өндөр хүү, ам.долларын ханшийг үл харгалзан алтны ханш өсөж байна гэж тэрбээр хэллээ. Тэрбээр ярихдаа, алтны үнэ ийнхүү өсөж байгаа нь Оросын цэргүүд Украин руу дайрсантай холбогдуулан АНУ болон Европын Холбоо Оросын валютын нөөцөөс 300 тэрбум ам.доллар хурааж авсны дараа дэлхийн Төв банкууд их хэмжээний алт худалдаж авсантай олон талаар холбоотой гэв.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.