Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sun, 28 Apr.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

“Mongolia Day” хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа

“Mongolia Day” хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа

 

Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 дугаар сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн PDAC чуулга уулзалт ногоон шилжилтийг онцолж, чухал ашигт малтмалыг тойрсон асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа. Чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг, “Чухал ашигт малтмал, ирээдүйн чиг хандлага, бизнесийн орчин” сэдвээр өрнөсөн нь үүнийг  илтгэх биз ээ. Мөн Канадын Байгалийн нөөцийн парламентын дэд сайд Ж.Серре PDAC-2024 арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг ч өсгөж байна. Хүн төрөлхтний технологийн хөгжил дэвшил, газрын ховор элемент, өнгөт металл зэрэг чухал ашигт малтмалын хэрэгцээг улам бүр шаардах болсон. Тиймээс Канад улс чухал ашигт малтмалынхаа тоог 31 болгон нэмлээ. Мөн дэлхий нийтээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ногоон шилжилтийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлох хэрэгтэй” хэмээсэн юм.

 

Түүнчлэн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байна. Нэг үгээр хэлбэл байгалийн баялагийг ашиглаж байгаа ч унаган төрхийг нь алдагдуулж, уугуул соёлд нь нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаагаа эрхлэхийг дэмжихээ илэрхийллээ.

PDAC-2024 чуулга уулзалтын нээлтийн дараа “Mongolia Day” арга хэмжээг  Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгууллаа. “Өдөрлөгт 7 төсөл илтгэл тавина. Үйл ажиллагаа нь тогтворжсон гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байгаа, аливаа тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагаасаа хувцаалцана. Харин шинээр хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүд үйл ажиллагаагаа танилцуулна” хэмээн МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэллээ.

“Mongolia Day”-д 150 орчим компани, хувь хүн, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлж, танхимд дүүрч байсан нь Монголын эрдэс баялгийн салбар олон орны анхаарлын төвд байж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүй, олон улсад яриа хэлэлцээрийн түвшинд байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн цаашдын хэлэлцээрийг сонирхсон асуулт хариултаас ил байлаа. Манай улсын хувьд ашигт малтмалын потенциал ихтэй ба оролцогч компаниуд өөрсдийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, салбарын чиг хандлага, зах зээлийн боломж, орчин үеийн дэвшилтэт технологийн талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлнэ.

“Монголын өдөрлөг” арга хэмжээг УУХҮЯ-ны дэд сайд Б.Уянга нээж “Монголын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн. Оролцогчдын сонирхлыг татсан дараагийн илтгэл “Эрдэнэс Монгол” нэгтгэлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын “Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэв байлаа. С.Наранцогт “Тус нэгтгэлийн бүрэлдэхүүнд багтдаг 30 компани, хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн уялдаа холбоог хангаж нэгдлийн компаниудын үнэ цэнийг нэмэх тогтолцоог бий болгох зорилгоор 2024-2028 дунд хугацааны стратеги боловсруулж баталснаа онцолллоо.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.