Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sun, 28 Apr.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC
Танилцуулга

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо

@BloombergTVM Ярилцах цаг: Т.Ганболд, Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо нь 2013 оны нэгдүгээр сард салбарын эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

 

Холбооны эрхэм зорилго нь Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн, гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гишүүддээ байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр харилцан туршлага солилцох боломжоор хангах үйлчилгээ үзүүлэхэд оршино.

 

Өнөөгийн байдлаар манай холбооны гишүүдийн тоо 70 -д хүрч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллаж, цаашид Монгол улсад алтны ашиглалт, хайгуул, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулдаг компаниудыг гишүүнээр элсүүлэн, салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр олон талын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

 

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо нь Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллахын сацуу, хамгийн гол нь хариуцах эзэнтэй, хариуцлагаа ухамсарладаг, нөхөн сэргээлтийг хийхдээ дэлхийн дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэн, салбартаа тэргүүлэгч болохыг зорин ажиллаж байна.

 

Өнгөрсөн  хугацаанд бид алтны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчны тогтвортой орчныг бий болгох чиглэлээр Монгол улсын засгийн газар, УИХ, холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирлээ.