Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sat, 25 May.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC
 

ТУЗ-ийн даргын мэндчилгээ

Монгол Улс нь асар их нөөц бололцоотой, байгалийн арвин баялагтай бөгөөд зөв бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадвал амжилтанд хүрэх боломж бидэнд бий. Монголчууд уул уурхайн ажил эрхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд 5000 жилээр тоологдох баримт байдаг.

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн түүх 1922 оноос эхлэлтэй. Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд шинэ тулгар Ардын Засгаас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигдсан юм.

Бидэнд ямар бодлого үгүйлэгдэж, бид юу  хийх ёстойг анзаарч мэдсэн учир Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулж, хамтдаа зөв бодлого, аж ахуйн нэгжээ дэмжсэн хууль эрх зүйн тааатай орчин бүрдүүлж Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэж байна.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 компанийг нэгтгэж, зохион байгуулалтанд оруулж, төрийн байгууллагатай нягт хамтран ажилласнаар алт, алт үйлдвэрлэгчдийн хууль эрх зүйн орчинд эерэг өөрчлөлтүүдийг оруулахад санаачилгатай ажиллах болно. Алт нь хөгжиж буй улс орнуудын алт олборлогч эдийн засгийн хувьд хөрвөөх чадвар өндөр, дотоодын зах зээлээс шууд орж ирэх гадаад валютын эх үүсвэр болдог.Тиймээс бидний ажлын амжилт тухайн аж ахуйн нэгжийнх гэхээс илүү эдийн зсаг болон цаашдын хөгжилд асар том түлхэц болох учир хамтдаа байж илүү ихийг бүтээцгээе. Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн бүх аж ахуйн нэгж, уурхайчиддаа амжилт хүсье.

Тордайн Ганболд

Алт үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга