Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sun, 5 May.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно

“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно

Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе – Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.

Монголын BAUMA буюу Build Mongolia 2024 үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ танилцуулан оролцож байна. Мөн 10-аад орны шилдэг байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм. Үзэсгэлэнд оролцож буй салбарын шилдэг төлөөллүүдээс дурдвал барилга, бүтээн байгуулалтын салбараас  МАК, Улаанбаатах БҮК, Нутгийн Буян групп,  зэрэг компаниуд төслөө танилцуулан оролцох бол эрчим хүчний салбарын  Арвис Системс ХХК, Мичид Электро ХХК, Монголын Сэргээгдэх Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо зэрэг байгууллагууд оролцохоор бүртгүүлээд байна.  Үүний зэрэгцээ уул уурхай болон тээвэр,  дэд бүтцийн салбараас  байгууллагууд үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.

Бүтээн байгуулалт буюу Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч байгууллагаар Премиум Бьюлдинг Материалс ХХК (Сика Брэнд)  ажиллаж байгаа бол  мэдээллийн ивээн тэтгэгчээр  The Mongolian Mining Journal, Bloomberg телевиз, Aвстралийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь төв байгууллага, Герман монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо,  ESight, Mining Insight  тус тус хамтран ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид  бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрийн төлөөлөл олон мянган инженерүүд, барилгачид, замчид, цахилгаанчид, уурхайчид, архитекторууд, менежерүүд, бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгчид, хөгжүүлэгчид, үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зочлон ирэхээр бүртгүүлсэн.

Build Mongolia 2024 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.