МАҮХолбоо нь Хүндэт гишүүн, Жинхэнэ гишүүн, Дэмжигч гишүүн гэсэн гурван төрлөөр гишүүнээ элсүүлдэг. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжигч Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй алт олборлогч компани болон ханган нийлүүлэлтийн компаниуд сайн дураар элсэж болно.
Гишүүнээр элсэхийн давуу талууд
- Алтны салбарт болж байгаа үйл явдлын мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авах, түүнд оролцох боломж нээгдэнэ.
Уул уурхайн салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэнэ.
Алтны холбооны дэргэдэх зөвлөлд орж үйл ажиллагаа эрхлэхэд учирч буй бэрхшээлийг шийдвэрлэх, хамтран ажиллах боломжтой. - Өөрийн үйл ажиллагаагаа бусад аж ахуй нэгжүүдэд таниулах харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа шинэ түншлэл бий болгох боломжтой.
- Алтны холбооны төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай байгуулсан санамж бичиг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд өөрийн хууль ёсны нийтлэг эрх ашгаа хамгаалуулна.
Алтны холбооноос зохион байгуулж буй гадаад дотоодын төрөл бүрийн арга хэмжээнд хөнгөлттэй нөхцлөөр оролцох боломжтой. - Алт үйлдвэрлэгчдийн холбооны сайтад баннер сурталчилгаа, телевизийн нэвтрүүлэг, товхимолд хөнгөлттэй нөхцлөөр мэдээллээ оруулах.
- Алтны холбооны гишүүн нь холбооны лого болон гишүүнчлэлийн мэдээллийг сайт нэрийн хуудас албан бланк дээр байршуулах боломжтой.
Холбооны гишүүнчлэл нь жинхэнэ, дэмжигч, хүндэт гэсэн төрлүүдэд хуваагдана.
- Жинхэнэ гишүүн нь алтны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуй нэгж байна.
- Дэмжигч гишүүн нь ханган нийлүүлэлтйн чиглэлээр ажиллагч компани байна.
- Хүндэт гишүүн нь салбарын эрдэмтэн, судлаачид байж болно.