07 Mar “China Shenhua Energy” 2024 оны олборлолтын зорилтот хэмжээгээ бууруулав
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын уул уурхайн компаниуд шатахууны хомсдолд орсноор үйл ажиллагаа нь тасалдаад байна. Тухайлбал: тус улсын тэргүүлэх нүүрс олборлогч “China Shenhua Energy” компани 2024 оны олборлолтын зорилтот хэмжээгээ бууруулжээ.
Тус компани 2024 онд гарцаа өмнөх оныхоос 2.6 хувиар бууруулж, 316 сая тонн хүргэхээр төлөвлөж байна гэж биржийн мэдэгдэлдээ дурдсан байна. 2023 онд нүүрсний үнэ буурсны улмаас цэвэр орлого нь 14 хувиар буурах төлөвтэй байна гэж “China Shenhua Energy”-ийн орлогын урьдчилсан тайланд мэдээлжээ.
“China Shenhua Energy” олборлолтоо бууруулж байгаа нь салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж байна. Мөн энэ нь эрчим хүчний нүүрсний үнэд хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ гэж “Daiwa Capital Markets Hong Kong”-ийн шинжээч онцолж байв.
Sorry, the comment form is closed at this time.