19 Apr Түүхэнд олдож байсан хамгийн том 5 “бух” алт
Алтан эрдэнэ бол чамин тансаг төдийгүй хамгийн үнэтэй металл билээ. Манай улсад ч амьдралаа дээшлүүлэхийн тулд алтны нунтаг ч болов олохоор өдөр шөнөгүй хичээх хүмүүс бий. Тэгвэл энэхүү нийтлэлд урьд өмнө олдож байсан хамгийн том хэмжээтэй алтнуудын мэдээллийг хүргэж байна.
1. “Канаэ”, Бразил, 52 кг
Асар том хэмжээтэй цул алт тийм ч түгээмэл биш байдаг. Зуун грамм жинтэй сорьц хүртэл өдрийн од мэт байхад үүнийг олсон хүнд маш том амжилт болох нь мэдээж. Өнөө үеийн хамгийн том алтыг 1983 онд Бразилын Пара мужаас олборлогч Хулио де Диус Филхо олсон гэж үздэг.
“Kanae Nugget” бүхэлдээ 60.82 кг жинтэй бөгөөд цул хэсэг нь 52.33 кг жинтэй. Канае алтыг газрын гүнээс дээш татах үед хэсэг хэсгээр эмтэрсэн байна. Жилийн дараа уг олдворыг Бразилын төв банк худалдан авчээ.
Одоо хүн бүр үүнийг Бразил дахь Мөнгөний музейн танхимаас дээр үзэх боломжтой ажээ.
2. “Том гурвалжин”, Орос, 33 кг
Хоёр дахь том алтыг 1842 онд хойд хөршийн нутгаас Никифор Сюткин гэх олборлогч 3.5 м-ийн гүнээс олжээ. Олдвор гурвалжиндуу хэлбэртэй тул “Том гурвалжин” гэсэн нэрийг авсан байна. Нийт жин нь 36.2 кг бол цэвэр алтан хэсэг нь 32.94 кг байна.
Одоо “Том гурвалжин” нь төрийн өмч болсон бөгөөд Москвагийн Кремлийн “Очир эрдэнийн сан” -гийн үзэсгэлэнд хадгалагддаг байна.
3. “Итгэлийн гар”, Австрали, 28 кг
27,66 кг жинтэй уг алтыг 1980 онд Кинговер хотын ойролцоо Австралийн иргэн Кевин Хиллиер олж, хүний алгатай төстэй учир “Итгэлийн Гар” хэмээн нэрлэж байжээ. Энэ нь металл илрүүлэгчээр олдсон хамгийн том цул алт болж байсан юм. Хэмжээ нь 47 см өндөр, 20 см урт, 9 см өргөн юм.
“Итгэлийн гар” -ыг Америкийн Golden Nugget Casino худалдаж авсан аж. Өдгөө Лас Вегас дахь уг казиногийн үүдний танхимд бий.
4. “Нормандын олдвор”, Австрали, 25,5 кг
“Норман нуруу” гэж нэрлэгддэг алтны жин нь 25.5 кг байдаг боловч түүний доторх үнэт металлын агууламж нь тодорхойгүй байдаг – янз бүрийн эх сурвалжуудын дагуу энэ нь 80-90% хооронд хэлбэлздэг байна. 1995 онд Австралийн Калгури хотын хамгийн том алт олборлох төвүүдийн нэгнээс энэхүү алт олджээ. Энэхүү олдвор нь өдгөө Перт хотын музейд хадгалагддаг байна.
5. “Эрдэнийн титэм”, АНУ, 16 кг
Энэ нь анх Калифорни мужаас, кварц чулуулаг дотроос олдсон бөгөөд бараг бүх кварцыг фторт хүчлээр арилгаж, 16.4 кг жинтэй цэвэр алтыг гаргаж авсан байна.
Өнөөдөр энэхүү “Crown Jewel”-ийг Калифорнийн “Ironstone Vineyards” соёлын түүхийн музейгээс харж болно.
Sorry, the comment form is closed at this time.