Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sat, 23 Nov.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Гидрогеологич ямар ажил хийдэг вэ?

Гидрогеологич ямар ажил хийдэг вэ?

Цэвэр усны нөөц хязгаарлагдмал болж, усны зөв менежмент яригдах болсон энэ цаг үед шинээр их сургуульд орж буй сурагчдад усны инженер (гидрогеологич)-ээр сурах боломж байна.

 

Гидрогеологич юу хийдэг вэ?

Монголчууд бид нийт усны хэрэглээнийхээ 80%-ийг газар доорх усаар хангадаг. Тэгвэл гидрогеологич хүний гол ажил бол газар доорх усыг эрж олох, түүний нөөц, хэмжээг тооцох, усны чанарын болон нөөцийн хяналтын ажлыг гүйцэтгэх, хэдий хэмжээний усыг хэр хугацаанд ашиглах боломжтойг тодорхойлох юм. Түүнчлэн энэхүү мэргэжлээр төгссөн хүмүүс байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ зэрэг олон салбарт ажиллах боломжтой байдаг аж.

Хэрхэн гидрогеологич болох вэ?

Өнгөрсөн жилд ШУТИС-ийн гидрогеологийн ангийг 12 оюутан төгсөж, 8 оюутан шинээр элсэн орсон байна. Хэрэв ирээдүйн оюутан та гидрогеологийн ангид элсэн орохыг хүсэж байвал ЭЕШ-аар математик болон физикийн аль нэг дээр 480-аас дээш, газарзүй болон англи хэлний аль нэг дээр 440-өөс дээш оноо авахад л энэхүү боломж нээгдэх юм.

Амьдралын амин чухал хэрэгцээ болсон усыг судалдаг цөөхөн тооны мэргэжилтнүүдийн нэг болж, чадвараа үнэлүүлэх боломжийг судлаад үзэж яагаад болохгүй гэж.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.