Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Thu, 21 Nov.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Швейцар Монголын алтны хамгийн том худалдан авагч

Швейцар Монголын алтны хамгийн том худалдан авагч

Энэ жил Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ер нь бидний Швейцартай харьцдаг харьцаа чинь юун дээр тогтдог билээ?

Алт л тогтоож байна даа 

Манайх өнгөрсөн онд экспортолсон $738 саяын үнийн дүн бүхий алтныхаа 89.8%-ийг Швейцар руу гаргасан. Үлдсэн хэсгийг Өмнөд Солонгос руу экспортолсон аж. Цаашлаад Монгол Швейцарын гадаад худалдааг ухвал,

  • 99.5% VS 0.5%: Өнгөрсөн онд Швейцар руу $666.3 саяын үнийн дүн бүхий экспорт хийсэн бөгөөд үүний 99.5%-ийг хагас боловсруулсан алт бүрдүүлсэн байна. Харин үлдсэн өчүүхэн хэсэгт сүлжмэл оймс, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс зэрэг барааг экспортолжээ.
  • 24 дахин бага: Харин өнгөрсөн оны импортын хувьд экспортын үнийн дүнгээс 24 дахин бага буюу $27.8 сая байгаа юм. Швейцар гэхээр үнэтэй бугуйн цаг бодогддог л биз дээ. Бид ч мөн тэднээс бугуйн цаг импортолдог аж. Мөн мебель, савлах, хатаах, хаяг наах, бөглөх, хийжүүлэх төхөөрөмжийг ч авдаг байна.
  • Алтнаас хамааралтай: Монгол Швейцарын гадаад худалдаа алтны зах зээлийн үнээс шууд хамааралтай. 2020 онд тус улстай хийсэн гадаад худалдааны үнийн дүн $1.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоож байв. Учир нь тус онд алтны үнэ 24% өссөн юм. Энэ онд ч мөн алтны үнэ нэлээд өсөөд байгаа. Тэгэхээр Швейцар Монголын гадаад худалдааны дүн өсөж магадгүй.
  • Эх сурвалж: Lemonpress.mn
No Comments

Sorry, the comment form is closed at this time.