19 Mar Швейцар Монголын алтны хамгийн том худалдан авагч
Энэ жил Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ер нь бидний Швейцартай харьцдаг харьцаа чинь юун дээр тогтдог билээ?
Алт л тогтоож байна даа
Манайх өнгөрсөн онд экспортолсон $738 саяын үнийн дүн бүхий алтныхаа 89.8%-ийг Швейцар руу гаргасан. Үлдсэн хэсгийг Өмнөд Солонгос руу экспортолсон аж. Цаашлаад Монгол Швейцарын гадаад худалдааг ухвал,
-
99.5% VS 0.5%: Өнгөрсөн онд Швейцар руу $666.3 саяын үнийн дүн бүхий экспорт хийсэн бөгөөд үүний 99.5%-ийг хагас боловсруулсан алт бүрдүүлсэн байна. Харин үлдсэн өчүүхэн хэсэгт сүлжмэл оймс, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс зэрэг барааг экспортолжээ.
-
24 дахин бага: Харин өнгөрсөн оны импортын хувьд экспортын үнийн дүнгээс 24 дахин бага буюу $27.8 сая байгаа юм. Швейцар гэхээр үнэтэй бугуйн цаг бодогддог л биз дээ. Бид ч мөн тэднээс бугуйн цаг импортолдог аж. Мөн мебель, савлах, хатаах, хаяг наах, бөглөх, хийжүүлэх төхөөрөмжийг ч авдаг байна.
-
Алтнаас хамааралтай: Монгол Швейцарын гадаад худалдаа алтны зах зээлийн үнээс шууд хамааралтай. 2020 онд тус улстай хийсэн гадаад худалдааны үнийн дүн $1.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоож байв. Учир нь тус онд алтны үнэ 24% өссөн юм. Энэ онд ч мөн алтны үнэ нэлээд өсөөд байгаа. Тэгэхээр Швейцар Монголын гадаад худалдааны дүн өсөж магадгүй.
- Эх сурвалж: Lemonpress.mn
Sorry, the comment form is closed at this time.