Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Thu, 21 Nov.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Алтны үнэ унц нь $2250 давж, шинэ дээд түвшинд хүрэв

Оны эхний улиралд алтны үнэ 8 орчим хувиар өсөөд байна.

Алтны үнэ унц нь 2250 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Өнгөрсөн өдрүүдэд алтны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.

Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнод болон Украины дайн үргэлжилсээр байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөлж болж байна. Энэ улиралд л гэхэд алтны үнэ найм орчим хувиар өссөнөөр өсөлтөөрөө ихэнх түүхий эдүүдийг ардаа орхиод байгаа юм.

Тэргүүлэх томоохон банкнууд алтны үнэд эерэг хүлээлттэй байна. Тухайлбал: түүхий эдүүд дундаас “алт” хамгийн эрэлттэй байх болно гэж  “JPMorgan Chase” өнгөрсөн сард мэдэгдэж байв. Энэ онд алтны үнэ унц нь 2500 ам.доллар давж магадгүй гэж тус банк тооцоолжээ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.