Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Thu, 21 Nov.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Алтны тухай сонирхолтой 10 баримт

Алтны тухай сонирхолтой 10 баримт

Алт гэдэг үгний гарал үүслээс эхлээд бусад давуу чанаруудын талаар мэдээлэл хүргэе.

  1. Аurum буюу “Үүрийн туяа” гэсэн утгатай Латин үгнээс гаралтай “алт” нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металын нэг бөгөөд байгаль дээр цэврээр буюу дангаараа оршдог.
  1. Монголчуудын хувьд эрт дээр vеэс алтаар гангарч, хэрэглэж ирсэн ард тvмэн. Бүр Хүннүгийн үеэс л  алтаар маш нарийн донж хийцтэй үнэт эдлэл, хэрэгсэл хийн хэрэглэж байсныг эрдэмтэн судлаачид тогтоожээ.
  1. Уламжлалт нарийн арга ухаанаараа алдартай дорно дахины анагаах ухааны салбарт ч мөн олон зууны тэртээгээс алтыг ашиглаж ирсэн гэх баримт бий. Жишээлбэл, хэрх өвчний өвдөлтийг намдаах зорилгоор шингэн хэлбэрт байгаа алтыг тарилга болгон ашигладаг.
  1. Алт нь хүн төрөлхтний түүхийн туршид үнэт метал гэж тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгдэж иржээ. Харин орчин үед гоо сайхны чухал хэрэглүүрээс эхлэн шүдний эмнэлэг, электроникийн салбар, пуужин, цөмийн тогоо, нисэх онгоц, холбоо харилцааны техник хэрэгсэл, хими, анагаах ухааны салбар, гэрэл зургийн үйлдвэр зэрэг олон төрлийн салбарт өргөнөөр хэрэглэж байна.
  1. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир эмнэлэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Алт нь янз бүрийн металтай холилдох чадвар маш өндөр бөгөөд энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг.
  1. Нэг ширхэг ухаалаг утсанд агуулагдах алт, паллади, мөнгөний агууламж дунджаар 2.18 доллараар хэмжигддэг байна. Бас нэгэн сонирхолтой тоо бол 1 тонн буюу 8101 ширхэг iPhone утасны хаягдал 9.7 унц алт, 128 кг зэс, 97.2 унц мөнгө, 0.1 унц цагаан алттай тэнцдэг гэх тооцоо байдаг аж.
  1. Алт бол аль ч улс орны хувьд хамгийн эрэлттэй метал бөгөөд үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засагт хамааралтай байж чаддаг ашигт малтмал юм. Давтагдан сунах чанар үлэмж их учир 1 унц алтыг давтаж нимгэлвэл 100 метр квадрат талбайг эзэлнэ.
  1. Алт нь озон болон хүчилтөрөгчтэй ямар ч температурт урвалд ордоггүй. Алтны орд газрууд Тив болгонд харилцан адилгүй тархжээ. Алт ихтэй улсад Өмнөд Африк, Австрали, Орос, АНУ, Узбекстан, Канад, Перуг, Индионез, Хятад зэрэг орно.
  2. Олимпийн Алтан медалийг 1912 оныг хүртэл цэвэр алтаар хийдэг байжээ. Цэвэр алт нь ихэнх тохиолдолд 30-50 хувийн мөнгөний хольцтой байдаг.
  1. Алтны хоёр төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг
  • Үндсэн орд
  • Шороон орд
No Comments

Sorry, the comment form is closed at this time.