Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Fri, 27 Dec.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Шинжээчид: Энэ онд эдийн засгийн өсөлт саарна

Шинжээчид: Энэ онд эдийн засгийн өсөлт саарна

yld

Инфляц Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдаж, бодлогын хүү 1 нэгж хувиар буураадахлаа. Тэгвэл цаашид эдийн засаг юу болох вэ?

  • Судалгаа: Монолбанкнаас гаргасан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаанд банкнуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаач оролцжээ.

Өсөлт саарна

Өнгөрсөн онд манай бодит ДНБ 7% өссөн. Харин шинжээчдийн нүдээр 2024 оны эцсээр энэ өсөлт бага зэрэг саарч 6.4% болохоор байгаа юм.

  • Өснө, буурна: Түүнчлэн бодлогын хүү 1 нэгж хувиар буурч 12% болсон болон цаашид ч үргэлжлэн буурах хүлээлттэй байгаа. Тиймээс инфляцын хувьд оны эцэст нэмэгдэж 9.3%-д хүрэх, банкнуудын шинээр олгох зээлийн дундаж хүү бага зэрэг буюу 0.5 нэгж хувиар буурч 16.5% байх төсөөлөлтэй байна.

Зуд эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

Энэ жилийн хувьд уул уурхай болон түүнээс хамааралтай салбаруудын өсөлт хадгалагдахаар байгаа ч зудын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын уналт үргэлжлэх төлөвтэй. Тэгэхээр ДНБ-ий 10.1%-ийг бүрдүүлдэг ХАА-н салбарын нөлөө улам багасах нь.

  • Эрсдэл: Нэмээд зудын нөхцөлөөс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэлтэй байгаа. Үүний эсрэг малчдын зээлийн хугацааг сунгах, урт хугацааны хүүгүй зээл олгох зэрэг шийдвэрүүд ар араасаа гарч байна. Түүнчлэн улс орнуудаас $2.2 сая орчмын дэмжлэг ч ирсэн.

Эцэст нь… Юутай ч энэ онд бодлогын хүү үргэлжлэн саарах төлөвтэй байна. Үүнийг дагаад инфляц буцаад өсөж магадгүй нь. Дээрээс нь зудын улмаас ХАА-н салбар нэлээд доройтох нь дээ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.