Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sat, 27 Jul.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Хамгийн чинээлэг 500 эрхмийн хөрөнгө хиймэл оюуны ачаар өсөв

Хамгийн чинээлэг 500 эрхмийн хөрөнгө хиймэл оюуны ачаар өсөв

“Bloomberg Billionaires” индексийн энэ оны өсөлтийн 96 хувийг хиймэл оюун бүрдүүлжээ

“Bloomberg”-ийн хиймэл оюуны индексээс харвал дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн 30 нь тодорхой  хэмжээгээр хиймэл оюунд хөрөнгө оруулсан байна. Үүнийхээ үр шимд тэдгээр тэрбумтнууд хөрөнгөө энэ он гарсаар 124 тэрбум ам.доллароор өсгөөд байгаа нь “Bloomberg Billionaires Index”-ийн өсөлтийн 96 хувийг бүрдүүлж байгаа аж.

1400x920.jpg

Хиймэл оюуны ачаар хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн тэрбумтнуудын жагсаалтыг “Nvidia”-ийн Женсен Хуан болон “Meta Platforms”-ийн Марк Закерберг тэргүүлж байна.

Тэднээс гадна “OpenAI” -тай түншлэл байгуулсан “Microsoft”-ийн Стив Боллмер болон “Dell”-ийн Майкл Делл нар ч хиймэл оюуны чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа ачаар хөрөнгөө өсгөөд авчээ.

 

unnamed (7).jpg

Хиймэл оюуны тэсрэлтээс үүдсэн энэхүү өсөлт хэр тогтвортой байх нь анхаарал татаж буй. Технологийн компаниудын хувьцааны хошуурал “дот ком”-ын хөөсрөлтэй адилхан болж ирж байгааг “Bank of America”-ийн стратегич Майкл Хартнетт анхааруулж байна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.