Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Fri, 6 Dec.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Нүүрсний экспорт оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өслөө

Нүүрсний экспорт оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өслөө

2024 оны I-II сард Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолжээ

2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гол жин дарсан нүүрсний экспортын өсөлт оны эхний хоёр сард үргэлжиллээ.

Энэ хугацаанд Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байна.  Ийнхүү нүүрсний экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байгаа аж.

Төмрийн хүдрийн экспорт 1.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин зэсийн баяжмалын экспорт 2023 оны мөн үеэс 16.1 хувиар өсөж, 445.2 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газар тодотголоо. 2024 оны эхний хоёр сард төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д экспортолжээ.

2023 онд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд түвшин буюу 70 сая тонн дөхөөд байсан юм.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.