Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Mon, 14 Oct.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Зэсийн үнэ өсөж, тонн нь $9000 давав

Зэсийн үнэ өсөж, тонн нь $9000 давав

Зэсийн үнэ сүүлийн 11 сарын дээд түвшинд хүрлээ

Зэсийн үнэ тонн нь 9000 ам.доллар болж, сүүлийн 11 сарын дээд түвшинд хүрлээ. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл эрчимжсэнээр суурь металлуудын эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Оюутолгой” компани эхний улиралд 42 575 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ

Дэлхийн эдийн засаг “хамгийн тааруу үеэ өнгөрөөсөн” гэж хөрөнгө оруулагчид дүгнэж байна. Ингэснээр эдийн засгийн гол хөдөлгөгч зэсийн үнэ энэ долоо хоногт тасралтгүй өсөж байгаа юм.

Цэвэршүүлсэн зэсийн гарц дэлхийн хэмжээнд энэ онд 2.1 хувиар өсөж магадгүй байна. Хэдий тийм боловч  БНХАУ-ын зэс хайлуулах томоохон үйлдвэрүүд гарцаа танаснаар нийлүүлэлт нь хязгаарлагдана гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын эрэлт аажмаар сэргэж буй энэ үед зэсийн үнэ цаашид өсөх хандлагатай байна гэж “Everbright” компанийн шинжээч тооцоолжээ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.