Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sat, 25 May.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Бүтэлгүйтэх эрхгүй Бүсчилсэн хөгжлийн бодлого

Бүтэлгүйтэх эрхгүй Бүсчилсэн хөгжлийн бодлого

Энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэм­жих жил болгон зарлах  тухай  тогтоолын төслийг  Засгийн газрын ээлжит хурал­даанаар /2023.12.27/  хэлэлцэн баталлаа.  УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлах хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг албаныханд даалгав.

УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна.

2001 онд баталсан Монгол Улсыг бүсчилж  хөгжүүлэх  тус тогтоолын үзэл баримтлалын эрхэм зорилго юу байсныг эргэн саная. “Тус улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах,  эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино” хэмээн томъёолжээ.

Зөвхөн 2001 оны 57 дугаар тогтоол л хэрэгжээгүй үлдсэн   юм биш. 2003 оны  Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай  хууль, 2007 оны Үндэсний хөгжлийн цогц бодлого  зэрэг чамгүй олон бодлогын баримт бичиг бүгд багтана.
Яагаад хэрэгжиж чадаагүйг  холоос хайх хэрэггүй болов уу. Улаанбаатар хотын өнөөгийн байдал тодорхой харуулж байна.  Хэт төвлөрөл, хот, хөдөөгийн ялгаа, хөгжлийн тэгш бус байдал гээд тоочоод байвал Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас бүтсэн зүйл огт алга.

ОЙРЫН  ЖИЛҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС ШАЛТГААЛАХ НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ. ТЭГЭХЭЭР БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ТӨРӨЛЖҮҮЛЭХДЭЭ ЭДИЙН ЗАСАГТ ҮР АШГАА ӨГЧ БУЙ САЛБАРАА ДЭМЖИХ, ҮҮНИЙГЭЭ ДАГАН БУСАД САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ, УЯН ХАТАН БОДЛОГО БАРИМТАЛБАЛ ЗОХИСТОЙ.

Харин шинээр батлах Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд бүтэлгүйтэх эрх байхгүй. Монгол Улсын дараагийн аравны хөгжлийн талаар  нухацтай тунгаан бодож, зөв төлөвлөж, шийдэлд хүрэх нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал болоод байна.

Иймд УИХ-ын чуулганы /2024.01.12/  хуралдаанаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Өмнөх үзэл баримтлал бүтээгүйд хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд сонгуулийн тогтолцоо нөлөөлсөн аж.  Монгол Улсыг хөгжлийн хэд хэдэн төвтэй, эдийн засгийн хувьд хараат бус,    өрсөлдөхүйц томоохон бие даасан бүс нутаг болгон хөгжүүлэхэд тойрог усалдаг гишүүдийн ашиг сонирхол саад болсоор байна. Сонгогдсон тойрогтоо оноо авах ажилд ханцуй шамлаж явснаас биш, Монгол Улсын алсын хараа, ирээдүйн хөгжлийн тухай дорвитой алхам хийсэн нь хэд байв.

Харин энэ парламентын үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж /УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы  (2023.04.05) хуралдаанаар батлав./, томсгосон тойргоор сонгуулиа явуулах болсон нь бүсчилсэн хөгжлийг бодитой болгох итгэл үнэмшлийг бага ч атугай төрүүлж эхэллээ.

Энэхүү үзэл баримтлалыг дагаад Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарна. Яавал алслагдсан бүс  нутаг эзэнтэй, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдрах  орчин таатай, бизнес эрхлэх боломж  нөхцөлийг  нэмэгдүүлж болох талаар тооцоолж, засаг захиргааны нэгжээ шинэчлэн зохион байгуулах нь зүйд нийцнэ. Үүнтэй холбоотой нэгэн шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар  хэлэлцсэн нь   анхаарал  татаж байна.

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны /2024.01.12/ хуралдааны санал хураалтаар гишүүдийн 57.7% нь дэмжиж,  баталжээ.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн онцлогийг харгалзан үзэх аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж буй   Өмнөговь аймагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  байрших уу, Аж үйлдвэрийн цогцолбор барих  Дорноговь, Говьсүмбэр аймагт  суурьших   уу  гээд хэлэлцэх олон асуудал гарч ирнэ.
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортод суурилсан эдийн засагтай. Тэр дундаа эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспорт голлон нөлөөлдөг.

Эрдэс баялгийн салбарын нийт орлого Монгол Улсын төсвийн  27%, аж үйлдвэрийн салбарын 77%, экспортын 98.7%-ийг  эзэлж байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73% энэ салбарт ордог.

Бодит үнэн ийм байхад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлээр уул уурхайн салбарыг   зарлах нь зөв алхам төдийгүй  зоримог шийдэлд  нийцнэ.  Ойрын  жилүүдийн эдийн засгийн үзүүлэлт эрдэс баялгийн салбараас шалтгаалах нь нэгэнт тодорхой. Тэгэхээр Бүсчилсэн хөгжлийн бодлогоо төрөлжүүлэхдээ эдийн засагт үр ашгаа өгч буй салбараа дэмжих, үүнийгээ даган бусад салбарыг хөгжүүлэх, уян хатан бодлого баримталбал зохистой. Мэдээж бүх аймаг, сумдад  уул уурхай хөгжих боломжгүй. Харин тэнд хоол үйлдвэрлэл, оёдол, гутал үйлдвэрлэл,  тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт гээд аж үйлдвэрийн бусад салбар  хөгжих боломж бол бий. Дээрх салбаруудыг харилцан уялдаатай ажиллуулах, нэг нэгнээ нөхөх,  тэнд очиж ажиллаж амьдрах иргэнд бүх зүйл тодорхой байхыг л  хүсч байна.

Жишээлбэл, баруун бүсэд бизнес эрхлэгч Улаанбаатараар дамжин бараа бүтээгдэхүүнээ экспортолдог баймааргүй байна. Хил гаалиа шинэчлэн зохион байгуулж,  хоёр хөрштэй цаашлаад гуравдагч оронтой худалдаа  хийх гарцыг бодлогын хувьд нээе. Бүс нутагт бизнесийн төрөлжилт бий болж түүндээ тохирсон татварын уян хатан бодлого баримталъя, хөрөнгө оруулалтын орчинг цогц байдлаар бодлогын түвшинд өөрчилж, захиран зарцуулах эрхийг тодорхой хэмжээнд тавьж өгвөл томсгосон тойргийн ач тус тэр болох биз.

2024 оны хаврын чуулганаар төсөвт тодотгол хийнэ. Төсвийн хуваарилалт  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах магадлал бий. Хөшөө дурсгал, сумын сургуулийн засвар, үйлчилгээ,  шагнал урамшууллаас ангижирч, бүсчилсэн хөгжлийн загварт нийцүүлэн хуваарилалт хийж чадвал 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан Засгийн газрын тогтоол бага ч атугай биелэж болох л юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж  хэлсэн үгэндээ “Энэ намрын чуулган шинэчлэлийн чуулган байлаа” хэмээн тодотгосон. Шинэчлэлийн салхи бүс нутагт сэвэлзэх эсэх нь төрийн тодорхой, тогтвортой бодлогоос шууд хамаарна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.