Монголын алт үйлдвэрлэгчдийн дуу хоолойг нэгтгэн Монгол улсын Уул уурхайн салбарт Алтны салбарыг тэргүүлэх чиглэл болгох, хариуцлагатай уул уурхайг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож салбарын нэр хүндийг өсгөх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж, төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэн ажиллана.

Ханшийн мэдээ

Exchange Rate MNT: Sat, 27 Jul.

Шинэ мэдээ, мэдээллүүд
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн: Powered LLC

Алтны ханш дахин 2100 ам.долларт хүрлээ

Алтны ханш дахин 2100 ам.долларт хүрлээ

Сүүлийн өдрүүдэд инфляци болон эдийн засгийн тааруу үзүүлэлтүүд, ОХУ Украины дайн зах зээл дээр түгшүүрийн хонх хангинуулаад байгаа юм. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид алтны зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.

Тиймээс шар металын үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд цэгтээ хүрч, унц нь 2100 ам.долларт хүрлээ.

Хамгийн сүүлд Украинд дайн эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 11-нд унц алтны үнэ 2000 ам.долларт хүрсэн нь зах зээл даяар геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Сонирхолтой нь даваа гаригт ам.долларын индекс COVID-19 дэгдсэнээс  хойш анх удаа 100-аас дээш гарсан нь 2020 оны 5 сараас хойшхи хамгийн дээд цэг юм.

ХНС-ын инфляцийн ердийн зорилт нь жилд 2 хувь байдаг бөгөөд үүнийг “төвийг сахисан” гэж үздэг. Үүнд хүрэхийн тулд Төв банк энэ жил зургаан удаа хүүгээ өсгөх шаардлагатай гэж үзэж байна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.