Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Өргөмжит консулаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд томилогдон ажиллахаар боллоо Онцгой
Даваа, 20 8-р сар 2018 13:44Бээжин хотод суугаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын ЭСЯ-тай хамтран МҮХАҮТ Монгол-Уругвайн бизнес уулзалтыг Монголд анх удаа зохион байгууллаа. Уругвай улс хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэх байр эзэлдэг. Мөн ардчиллын индекс, ил тод байдал, эрх тэгш байдлын үзүүлэлтээр Латин Америкийн бүсэд тэргүүлдэг байна.
Бизнес эрхлэх тал дээр хамгийн таатай орчныг бүрдүүлсэн болохыг “Уругвай ХХI” экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга ноён Антонио Карамбула танилцуулав. Уулзалтын төгсгөлд Уругвай улсын Консулын газар Монголд нээгдсэнийг мэдэгдэж тус улсын Өргөмжит консулаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд ажиллахаар болсныг мэдэгдлээ.
Нийтлэлийн эхийг эндээс харна уу: Монцамэ 2018.08.20