Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
- Алтны салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, мөрдөгдөж буй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх, Алтны салбарт бизнессийн тааламжтай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх
- Төрөөс алтны салбарт явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд төсөл боловсруулж төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллах
- Холбооны гишүүдийг ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, металлургийн үйлдвэрлэлийн техник, технологи; эдийн засаг-санхүү, бүтээгдэхүүний зах зээл, үнэ, холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллээр хангах, гишүүдийг сургалт, давтан сургалтанд хамруулах, гишүүн байгууллагуудын ажиллагсдын сургалт, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
- Ахмад үеэ халамжлах, ахмад болон залуучуудын холбоог бэхжүүлэх, гишүүдийг гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай үйлдвэрлэл худалдааны болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад туслах
- Алтны салбарын хөгжлийн үзэл баримтлал хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх
Олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагад гишүүнээр нэгдэн орох, ижил зорилго бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллах - Гишүүд ба бусад хуулийн этгээд, хувь хүмүүсийн хооронд гарсан маргааны асуудлаар гишүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Алтны салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. шагнал урамшууллын талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах
- Байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох